cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ

Манай суваг нь Монгол Улсруу чиглэсэн гадаад бодлого, үйл явц болон Монгол улсад хамаатай шинэ, шинэлэг мэдээллийг цаг алдалгүй танд хүргэж байх болно. Бидэнтэй цуг байгаарай❗️

إظهار المزيد
مشاركات الإعلانات
2 280
المشتركون
+424 ساعات
+437 أيام
+18530 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Photo unavailableShow in Telegram
👍 1
Москва дахь Wildberries компанийн байрны гадна буудалцаан болох үеэр хоёр хүн алагджээ Оросын онлайн худалдааны Wildberries компанийн Москва дахь байрны гадна өчигдөр буудалцаан болох үеэр хоёр хүн алагдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Тус компанийн үүсгэн байгуулагч, Оросын хамгийн баян эмэгтэй гэгддэг Татьяна Бакальчукийн салсан нөхөр Владислав Бакальчук зэвсэглэсэн хүмүүсийн хамт байранд хүчээр нэвтрэхийг оролдох үеэр уг буудалцаан болсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.Буудалцаанд оролцсон 30 орчим хүнийг баривчлах үеэр цагдаагийн хоёр ажилтан шархадсаныг хуулийн байгууллага бас мэдээлжээ. Алагдсан хоёр хүн нь Wildberries компанийн хамгаалалтын ажилтнууд болохыг компанийн нэрээ нууцалсан эх сурвалжаас уламжлан ТАСС мэдээлсэн байна.Владислав Бакальчук “агуулахын барилгын ажлыг зогсоох асуудлаар хэлэлцэх зорилгоор” багийн хамт Wildberries компанийн байранд ирээд халдлагад өртсөнөө ярьжээ. Харин Татьяна Бакальчук “ямар ч тийм яриа хэлэлцээ төлөвлөгдөөгүй байсан” гээд экс нөхөр нь хүчээр нэвтрэхийг оролдсон тул хууль хүчний байгууллагаас тусламж хүссэнээ тайлбарласан байна. “Бидэнд нуух зүйл байхгүй. Тиймээс энэхүү хэрцгий үйлдлийн цааш шалтгааныг мөрдөн шалгаж, үр дүнг нийтэд мэдээлэхийг би хүсэж байна. Азаар энэхүү булаан авах оролдлого амжилтгүй боллоо” гэж Татьяна ярьжээ. Wildberries групп Russ Group компанитай нэгдэж, RWB нэртэй шинэ онлайн худалдааны платформ болох гэж байгаатай холбоотой маргаан өнгөрсөн зуны турш үргэлжилсэн юм. Харьцангуй өөр түвшний хоёр компани нэгдэх болсон нь ховор үзэгдэл байлаа. Тухайлбал Wildberries нь Russ Group-ээс 20 дахин том компани юм. Өнгөрсөн онд Wildberries 538.7 тэрбум рублийн ($2.7 тэрбум) орлоготой ажилласан бол Russ Group 27.9 тэрбум рублийн орлого олжээ. Энэ нэгдлийг Кремльтэй ойр бизнесийн бүлэглэлүүд Украины дайнтай холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас хөрөнгөө хувааж байгаа үзэгдэл гэж зарим ажиглагчид үзэж байгаа. Тухайлбал дээрх наймааг ерөнхийлөгч Путин дэмжсэн юм. Үүнтэй зэрэгцэн ноён, хатагтай Бакальчук нар долдугаар сард салсан нь маргааныг улам хурцатгасан байна. Владислав компаниудын нэгдлийг эсэргүүцэж, Чеченийн удирдагч Рамзан Кадыровоос тусламж хүссэн юм. Долдугаар сард Владиславтай уулзсаныхаа дараа Кадыров дээрх нэгдлийг “Энэ бол бизнесийн эзэмшлийг булаах гэсэн увайгүй үйлдэл юм” гэж дүгнэн хэлж байв. Путиний дэмжсэн бизнесийн нэгдлийг Кадыров ийнхүү шүүмжилсэн нь гэнэтийн үйлдэл байлаа. Зарим эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр Wildberries компанийн байранд халдахад Владиславтай хамт Кадыровын байгуулсан холимог тулааны клубийн хэд хэдэн тамирчид явсан байна.   Эх сурвалж: TheMoscowTimes.ru
إظهار الكل...
👍 4🔥 2
Photo unavailableShow in Telegram
Дроны эд ангиудыг хууль бусаар хил давуулж байсан Оросын бизнесмэнийг АНУ-д баривчилжээ Дрон үйлдвэрлэхэд ашиглах боломжтой микро электроникийн эд ангиудыг хууль бусаар хил давуулж байсан Оросын бизнесмэнийг АНУ-ын эрх баригчид Флорида мужийн Сарасота хотоос Даваа гарагт баривчилжээ.Денис Постовой гэгч энэ этгээд эд ангиудаа АНУ-ын хориг арга хэмжээг зөрчин гадаадын компаниар дамжуулан ОХУ руу гаргаж байсан гэнэ. “Постовой нь экспортын бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх замаар микро электроник эд ангиудын эцсийн хэрэглэгчийг нуун дарагдуулж байжээ” гэж АНУ-ын хууль зүйн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. Тэрбээр Хонконг, Швейцар зэрэг гуравдагч улсуудаар дамжуулан экспортолж, төлбөрийг нь мөн гадаадын банкаар дамжуулан ам.доллар хэлбэрээр хүлээж авдаг байсан гэнэ. Постовойд хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар хил давуулсан, мөнгө угаасан, хууран мэхэлсэн зэрэг нийт долоон ял тулгажээ. Вашингтон дахь ОХУ-ын элчин сайд АНУ-ын төрийн департаментаас Постовойн баривчилгаатай холбоотой мэдээлэл хүсэж, түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна. Энэ оны долдугаар сард мөн Хонконгоос Орос руу зэвсэг үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой электроник эд анги гаргаж байсан Оросын бизнесмэн АНУ-ын шоронд гурван жил хоригдох шийтгэл хүлээсэн юм.   Эх сурвалж: AFP.com
إظهار الكل...
👍 4 1
Photo unavailableShow in Telegram
Япон улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болж магадгүй байна Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн сард намын даргын суудалд дахин нэрээ дэвшүүлэхгүй байх шийдвэрээ зарласны дараа эрх баригч Либерал Ардчилсан намын тэргүүний суудлын төлөө өрсөлдөөн эхэлсэн юм.Одоогоор энэ өрсөлдөөнд есөн хүн нэрээ дэвшүүлээд байгаа бөгөөд энэ сарын 27-нд шинэ ерөнхий сайдыг намын гишүүдийн саналаар тодруулах гэж байна. Kyodo News агентлаг өчигдөр дээрх нэр дэвшигчдийн рэйтингийг тогтоох санал асуулгынхаа үр дүнг танилцуулжээ. Ингэхэд Либерал Ардчилсан намын дэмжигчдийн хамгийн том хэсэг буюу 27.7 хувь эдийн засгийн сайд асан Санае Такаичийг дараагийн ерөнхий сайд болоход хамгийн тохиромжтой хүн гэж үзсэн байна. Тэрбээр хоёр эмэгтэй нэр дэвшигчийн нэг юм. Такаичигийн дараа 23.7 хувийн саналыг батлан хамгаалахын сайд асан Шигерү Ишиба, 19.1 хувийн саналыг байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми нар авсан байна.Намын даргын суудлын өрсөлдөөн энэ гурван нэр дэвшигчийн дунд голлон өрнөх нь тодорхой болжээ. Эхний шатны санал хураалтад Японы парламент дахь Либерал Ардчилсан намын 367 гишүүнээс гадна намын гишүүнчлэлийн татварыг сүүлийн хоёр жил төлсөн, Япон улсын иргэний харьяалалтай 367 хүн сонголтоор оролцох юм. Хэрвээ хоёр дахь шатны санал хураалт явуулах нөхцөл бүрдвэл парламентын 367 гишүүнээс гадна Японы 47 муж бүрийн Либерал Ардчилсан намын салбарууд оролцоно. Kyodo News агентлагийн санал асуулгад оролцогчдын 36.2 хувь нь шинэ ерөнхий сайд эдийн засгийн өсөлтийг хангаж, үнийн өсөлтийг хязгаалахад гол анхаарлаа хандуулах ёстой гэж үзжээ. Харин 24.5 хувь нь гадаад бодлого, аюулгүй байдлын асуудалд голлон анхаарах ёстой гэж үзсэн байна.   Эх сурвалж: KyodoNews.com
إظهار الكل...
👍 4 1
Photo unavailableShow in Telegram
Герман, Узбекистан улсууд цагаачлалын гэрээ байгууллаа Узбекистан улсад айлчилсан Германы канцлер Олаф Шольц өчигдөр Самарканд хотод хоёр улсын цагаачлалын асуудлыг зохицуулах гэрээнд гарын үзэг зуржээ. Уг гэрээ нь Узбекистанаас мэргэжлийн ур чадвартай ажиллах хүч авах, нөгөө талаас хууль бусаар Германд оршин сууж буй тус улсын иргэдийг буцаах үйл явцыг түргэсгэх зорилготой юм. Ялангуяа эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг Герман улс Узбекистанаас авах сонирхолтой байна.Одоогоор Узбекистаны 13,700 орчим иргэн Германд амьдардгийн ердөө 200 орчим нь хууль бусаар оршин суудаг гэсэн тоо бий. Германы эрх баригчид сүүлийн үед цагаачлалын бодлогоо шинэчилж, илүү чанартай, эдийн засагт ач холбогдолтой гадаадын иргэдийг хүлээж авахад анхаарах болсон. Канцлер Олаф Шольц өнөөдөр, маргааш хоёр өдөр Казахстанд айлчлах ба энэ үеэрээ хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн таван улсын удирдагчдын дээд хэмжээний чуулганд оролцох юм. Герман улс Төв Азийн эдгээр орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж, өнгөрсөн онд бүгдтэй нь стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Казахстанд болох уулзалтаар Германд газрын тос, байгалийн хий нийлүүлэх болон Оросын эсрэг хориг арга хэмжээний асуудлаар хэлэлцэх төлөвтэй байна. Тухайлбал Өрнөдийн хориг арга хэмжээг гэтлэхэд нь Төв Азийн орнууд ОХУ-д туслах арга замыг хаах зорилгоор уулзах гэнэ. Украины дайн эхэлснээс хойш Герман улс Орос, Хятадаас эдийн засгийн хувьд гүнзгий хамааралтай Төв Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хичээж байгаа юм.   Эх сурвалж: Reuters.com
إظهار الكل...
👍 1
Photo unavailableShow in Telegram
👍 7
Барууныхан Украинд зэвсгээ ашиглуулбал дайнд шууд оролцсонд тооцохыг Путин анхаарууллаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууныхан алсын тусгалын зэвсгийн хязгаарлалтаа цуцлах эсэх асуудалтай холбоотойгоор “Хэрэв Украинд зэвсгээ ашиглуулбал дайнд шууд оролцсонд тооцно” хэмээн анхаарууллаа. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський барууны холбоотнуудтайгаа тэдний зэвсгийг ашиглан Оросын нутаг дэвсгэрт довтлох боломжтой эсэх талаар урт хугацааны турш ярилцсан. Энэ долоо хоногт Иран улс баллистик пуужин ОХУ-д нийлүүлсэн нь ил болсны дараа АНУ болон Их Британийн эрх баригчид алсын тусгалын зэвсгийн хязгаарлалтаа цуцлахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Энэ талаар Ерөнхийлөгч Путин “Энэ бол Украиныг барууныхны зэвсгээр ОХУ-д довтлуулах эсэх тухай асуудал биш. НАТО-ийн гишүүн орнууд дайнд шууд оролцох уу үгүй юу гэдэг асуудал” гэжээ. Хэрэв барууныхан уг хязгаарлалтаа цуцалж, Украинд зэвсгээ ашиглуулан ОХУ-руу довтлуулбал Путин "зохих арга хэмжээ" авах шаардлагатай болно гэдгээ илэрхийлсэн.  Гэхдээ тэр нь ямар арга хэмжээ байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Эх сурвалж: gogo.mn
إظهار الكل...
АНУ, Их Британи улсууд Украинд алсын тусгалын зэвсгээ ашиглуулахаар төлөвлөж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киевд айлчлах үеэрээ Цагаан ордноос Украинд тавьсан алсын тусгалын зэвсгийн хязгаарлалтаа цуцлахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.

👍 9
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.